Бичсэн: mongolwarez, Пүрэв, 4 сарын 19, 2007 цаг: 15:12

Microsoft Office 2007 систем нь 2007 оны 1-р сарын 30-нд хэрэглэгчдийн хүртээл болсон бөгөөд өмнөх хувилбаруудаас олон илүү боломжуудыг агуулсан. Үүнээс хамгийн онцлог нь Ribbon гэж нэрлэгдэх шинэ харагдах байдал бөгөөд Office анх гарснаас хойш салшгүй нэг хэсэг нь байсан цэс, toolbar зэргийг алга болгож, бүх функцыг товч хэлбэрээр дэлгэцэнд гаргаж ирсэн.
Энэхүү PORTABLE хувилбар нь компьютертээ суулгахгүй шууд ажиллах боломжтой. Флаш дискнээс ажиллуулсан ч болно! Мөн та Майкрософт компанийн Office 2007-д суулгасан timebomb-н тухай сонссон бол өөрийн бичиг баримтаа аюулд учруулахгүйгээр туршиж үзэх боломжтой боллоо.
Татаж авъя: Хэсэг 1 Хэсэг 2
Бүлэг: Бүлэггүй
Бичсэн: camc, Даваа, 4 сарын 16, 2007 цаг: 20:16
Зиак ингээд дэлхий.нэт - ийн админуудтай хамтарч ийм нэгэн warez блог сайт нээлээ. Интернэтийн энэ чиглэл нь манайд нэвтэрч газар аваад бараг жил гаран болж байна уу даа. Анх нэг баагий дэлгүүрээс нэг хамтлагийн CD худалдаж аваад нөгөөдөхөө зүгээр сууж чадахгүй өөр хүмүүст тараамаар санагдаад интернэтээр үнэгүй цацаж энэ төрөл үүссэн байх л даа. Энэ нь үнэгүй юманд нугасгүй монголчуудад бол их хэрэгтэй зүйл. Ер нь манай ороны мэдээлэл технологийн салбарт программ хангамжийн эх хувилбарыг худалдан авч хэрэглэж байгаа хүмүүс цөөхөн байх. Баахан crack-дсан Windows, Word, Excel - үүдийг л хэрэглэдэг шүү дээ. Ингээд мэдээжийн олон зүйл нуршилгүй хэрэглэгч та бүхэндээ элдэв хог биш хэрэгцээт хүссэн зүйлсийг чинь хүргэж байх аа мэдэгдье. Танд ямар программ, ямар дуу хэрэгтэй байна? Тэрийгээ бидэнд хэл. Чадах ядахаараа интернэтийн мэдээллийн далайгаас шүүрдэж олж өгөхийг хичээнээ.
Санал хүсэлт хүлээн авах хаяг : camcaaa@yahoo.com
Та бүхнийг хүндэтгэсэн Delhii.Net
Бүлэг: Бүлэггүй